Тав дахь үеийн сөнөөгчийн загварын гол онцлог нь буруу тийш харсан сум шиг далавчтай. 20-30 тонн жинтэй Stealth технологиор бүтээгдсэн. Анхны нислэгийг МиГ-31-ийн Д-30Ф6 хөдөлгүүрээр гүйцэтгэсэн бөгөөд ойрын хугацаанд 20 мянган кГс хүртэл статик үрэлт бүхий тав дахь үеийн хөдөлгүүрээр солихоор тооцож байгаа.
Беркут загварын барууны орнуудын энэ төрлийн сөнөөгчөөс ялгагддаг чанар нь байлдааны бүрэн тоноглолтой, зэвсэглэлийн удирдлагын системтэй.
Хэмжээ
Далавчны урт 16,7 м, биеийн урт 22,6 м, өндөр 6,4 м
Экипаж – 1 хүн
Жин болон ачаалал
Хөөрөх жин 24,000 кг
Нислэгийн мэдээлэл
Дээд хурд М=1,6
С-37 онгоц нь хамгийн орчин үеийн тоноглолтой, олон сувагт тоон систем, удирдлагын автомат нэгдсэн систем, навигацийн бүрэн системтэй.
Бүх чиглэлд харах боломжтой, агаарын байг харах алслалт 165-245 км. Нэгэн зэрэг 24 байг дагах чадвартай бөгөөд дайсны найман онгоцыг пуужингаар буудах чадалтай.
Зэвсэглэл
Стэлс технологиор тоноглогдсон загваруудын адил сөнөөгч онгоцны зэвсэглэлийн ихэнх нь онгоцон дотор байрладаг.
30 мм-ийн ГШ-301 их бууг байрлуулах боломжтой. Газрын гадаргуу хийгээд усан доорхи байг онох зэвсэглэлтэй.
1997 оны 9-р сар анхны туршилтын нислэг хийгдсэн.
Сэтгэгдэл байхгүй байна