Говь нутгийн чимэг бахархал болсон хоёр бөхт тэмээний тоо толгой нь цөөрч байгаа.
Үүнтэй холбоотойгоор Даланзадгад хотноо 1000 тэмээ уралдуулж гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоохоор бэлтгэл ажлыг хийж байна.
Одоогоор бэлтгэл ажил 90 хувьтай явж байгаа бөгөөд морь барианы газарт байрлах суудлын хэмжээг 1425 хүний суудалтай болгон өргөтгөжээ.
Үүнээс гадна тус арга хэмжээнд оролцохоор ирж байгаа зочид төлөөлөгч, иргэд хөдөлмөрчдийг Монгол үндэсний хувцасаараа гоёхыг уриалжээ.
Ингээд нэг гараанаас 1000 тэмээг уралдуулах боломжгүй тул таван гараанаас зэрэг гаргаж уралдуулахаар бэлтгэж байгаа бөгөөд нэг гараанд 3 сум байхаар хуваарилсан байна.
Тухайлбал нэгдүгээр гараанаас бусад аймаг, Даланзадгад, Ханхонгор сумын тэмээ, 2-р гараанаас Баяндалай, Гурвантэс, Сэврэй, Ноён сумын тэмээд гарч уралдах бол 3-р гараанаас Баян-Овоо, Номгон, Хүрмэн сумын тэмээд 4-р гараанаас Булган, Мандал-Овоо, Цогт-Овоо сумын тэмээд харин 5-р гараанаас Манлай, Ханбогд, Цогтцэций сумын тэмээд гарч уралдах аж.
Сэтгэгдэл байхгүй байна