• Эхлэл
  • С.Ганбаатарыг ХҮН-ын даргаас огцрууллаа

С.Ганбаатарыг ХҮН-ын даргаас огцрууллаа

2016/03/02

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-д элсэн намын даргаар сонгогдсоноос хойш намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг ажлаас нь чөлөөлсөн дуулиан дэгдсэн.

С.Ганбаатар энэхүү дуулианыг намайг 2017 оны сонгуулиар Ерөнхийлөгч болохыг эсэргүүцэж байгаа бүлэглэлийн өдөөн хатгалаг гэж мэдэгдсэн бол намын  зарим гишүүд шинэ дарга журам зөрчсөн үйлдэл хийсэн гэж байсан юм.

ХҮНамын хувьд энэхүү маргааныг гуравдугаар сард Төв хорооны хурлаараа шийднэ гэж байсан бол өнөөдөр тус намын Төв хорооны хурал болж С.Ганбаатарыг огцруулсан байна.

 

 

ХҮНамын даргаар Б.Найдалааг сонгожээ. Намын төв хорооны хурал хууль, журмын дагуу болсон гэж тус намынхан хэвлэлийн бага хурлаар зарлалаа.

Хэвлэлийн бага хурлын үеэр шинээр намын даргаар сонгогдсон Б.Найдалаа "Өнөөдрийн болж буй асуудлууд ганц ХҮН намын асуудал биш, хэдхэн хүний албан тушаалын талаарх асуудал биш. Монгол Улсыг мухардлаас гаргах хөгжлийн шинэ шатанд гаргах ИТГЭЛ юм.

С.Ганбаатар Монгол Улсын хуулийг бүдүүлгээр зөрчиж, намын дүрэм журмыг ч гэсэн зөрчсөн.

Өнөөдөр улс төрийн асуудал бол "Хувилдаантай байх уу, зарчимтай байх уу" гэдэг хоёрыг зааг дээр болж байгаа асуудал юм.

Бид нар олны итгэлийг хамгаалахын тулд ЗАРЧМАА баримталж, тууштай явах болно" гэж мэдэгдэв. 

Мөн өмнө намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Доржханд өөрийн хүсэлтээ ажлаа хүлээлгэн өгчээ.

Ийн бужигнаж байсан ХҮНамынхан асуудлаа шийдэв бололтой.

А.Ану

Гэрэл зургийг Б.Тошка


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Durak
    HUN gej ymar holion bantanguud bnaa iim durakuudad hen itgel huleelgeh be
    2016 оны 03 сарын 03
  • Zochin
    Za mash zuv asuudal boljee.Uneheer hudalch huuramch yum gedeg chini eruusuu hol yavahgui shuu dee.Naidalaa gej mash zuv hunee olj songojee .Naidalaadaa bayr hurgie.Bitgii shantraarai
    2016 оны 03 сарын 02