Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх А/77 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Хөршийн хяналт хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”-ийг баталлаа
Нийслэл хотод үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах, түүнийг таслан зогсоох, бууруулах арга зам, хэлбэрийг тодорхойлох зорилтод криминологи судалгааны ажлыг хөндлөнгийн байгууллагуудаар хийлгэж зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт даалгалаа.
Нийслэл хотод шинээр баригдаж байгаа барилга байгууламжинд MNS 6423:2013 стандартын шаардлага хангасан камер, харуул хамгаалтын алба, хяналтын цэгийн өрөөтэй байхаар, хотхоны зохион байгуулалтаар баригдаж буй хороолол бүрт иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн нэгж ажиллах бололцоо бүхий албаны байр, камерын хяналтын өрөөг зураг төлөвлөгөөнд тусгаж,ажиллах үүргийг хэрэгжүүлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэл хотын хэмжээний камерыг нэгдсэн сүлжээнд хамруулан хяналт тавих нөхцөл бололцоог судалж удирдлагын зөвлөлийн хурлаар танилцуулж шийдвэрлүүлэхийг Улаанбаатар хотийн Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/, нийслэлийн Мэдээллийн технологийн газарт даалгалаа
. "ХӨРШИЙН ХЯНАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР"-ийг хавсралт хэсгээс татаж үзнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна