• Эхлэл
  • Хэмжил зүйн зөвлөл хуралдав

Хэмжил зүйн зөвлөл хуралдав

2016/03/02

Стандартчилал, хэмжил зүйн газрын хэмжил зүйн зөвлөлийн хурал болж, дараах асуудлуудыг шийдвэрлэжээ.

Загварын туршилтын асуудал:

1.  Улаанбаатар хотын “Сапсис” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу БНХАУ-д үйлдвэрлэсэн “EASTRON METER WORLD” усны тоолуурын загварын туршилтын дүгнэлтийг үндэслэж загварын гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгох шийдвэр гаргалаа.

2.  Улаанбаатар хотын “Түшиг цамхаг” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу БНЧУлсын “ZPA Smart Energy” компанид үйлдвэрлэсэн АМ160 загварын нэг фазын олон тарифт цахилгаан тоолуурын загварын туршилтыг үндэслэн загварын гэрчилгээг 3 жилээр олгох шийдвэр гаргалаа.

3.  Улаанбаатар хотын “Акуатус” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу БНХАУ-ын “Ripeness Sanyan Instrumentation” компанид үйлдвэрлэсэн RPMAG 62F загварын зарцуулалтын цахилгаан соронзон тоолуурын загварын туршилтыг үндэслэн загварын гэрчилгээг 5 жилээр олгохоор шийдвэрлэлээ.

4.  Улаанбаатар хотын “Юнигаз” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу ХБНГУлсын “FLUSSIGAS-ANLAGEN” компанид үйлдвэрлэсэн FAS-WEAR100exp/e загварын электрон жингийн туршилтын дүгнэлтийг үндэслэж загварын гэрчилгээг 5 жилийн хугацаагаар сунгахаар боллоо.

5.  Улаанбаатар хотын “Энержи-Тех-Прогресс” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу ХБНГУлсын “Зеннер” компанид үйлдвэрлэсэн “Зеннер Миномесс” загварын ETKDE, ETWDE загварын хүйтэн, халуун усны тоолуурт загварын туршилтыг үндэслэж гэрчилгээг 3 жилээр олгохоор шийдвэрлэлээ.

6.  Улаанбаатар хотын “Магнай Трейд” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу Япон улсын “Tatsuno”компанид үйлдвэрлэсэн Sunny-G II маркийн шатахуун түгээгүүрийн туршилтыг үндэслэж загварын гэрчилгээг 3 жилийн  хугацаагаар сунгахаар шийдвэрлэлээ.

7.  Улаанбаатар хотын “HPSN”ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу БНХАУлсын “Zhejiang Huayi Electronic Industry Co.Ltd” компанид үйлдвэрлэсэн DDSF3 загварын нэг фазын тарифт электрон цахилгаан тоолуурт загварын туршилтыг үндэслэж загварын гэрчилгээг 5 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэлээ.

8.  Улаанбаатар хотын “АЙ ТИ ЗОН” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу Турк улсын “Баялан” компанид үйлдвэрлэсэн КК-1, КК-3 загварын хүйтэн, халуун усны тоолуурын загварын туршилтыг үндэслэж гэрчилгээг 3 жилээр олгохоор шийдвэрлэлээ.

Тусгай зөвшөөрлийн асуудлаар:

1.  Улаанбаатар хотын “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу халуун, хүйтэн усны тоолуур, засварлах, суурилуулахыг нэмэлтээр оруулан тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэлээ.

2.  Орхон аймгийн “Тэнгэр суудал” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу Хүнд даацын автомашины жин худалдааны жин худалдах, суурилуулах, засварлах, хүч хатуулгийн хэмжих хэрэгслийг худалдах, суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай  олгохоор шийдвэрлэлээ.

3.  Улаанбаатар хотын “Эйч Ти Эл” ХХК-с ирүүлсэн хүсэлтийн дагуу халуун, хүйтэн усны тоолуур худалдах, суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэлээ. 


Сэтгэгдэл байхгүй байна