Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлж буй уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн удирдагч Хайри Ал Жамалыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан байгуулах төсөл болон Шүрэнгийн УЦС байгуулах төслийн ТЭЗҮ, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах ажлын талаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурь болон төслийн талаар харилцан санал солилцлоо. Талууд энэ сарын сүүлээр ахин уулзалт хийхээр товлосон бөгөөд дээрх төслийн асуудлаар Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Верт Хосман Монгол улсад айлчлах хүсэлтэй байгааг Хайри Ал Жамал уламжилсан байна.
Берт Хофман Дэлхийн банкны Монгол, Хятад, Өмнөд Солонгос орнуудыг хариуцан ажилладаг юм.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна