• Эхлэл
  • “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт 03сарын 10-нд болно

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт 03сарын 10-нд болно

2016/03/03

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/162 дугаар захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан 2014 оны А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

Нийслэлийн хэмжээнд Оюутан-Цэрэг хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус баталлаа.

Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар ажиллана. Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж 2016 оны 3 дугаар улиралд дүнг танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабт үүрэг болголоо гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

д/д

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хугацаа

Хариуцах хүн

1

Оюутан –Цэрэг хөтөлбөрт зориулсан сургалт, бүртгэлийг зохион байгуулах

3 дугаар сард

Дэд хурандаа Б.Баянмөнх

2

Их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусын “Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах судалгааг гаргаж, БХИС-д хүлээлгэн өгөх 

3 дугаар сард

Дүүргүүдийн цэргийн штаб

3

“Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах

6 дугаар сард

Дүүргүүдийн цэргийн штаб

4

“Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт хамрагдах эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн залуусыг цэргийн албанд татан алба хаалгах байгууллагад хүлээлгэн өгөх

6 дугаар сард

Дүүргүүдийн цэргийн штаб

5

Их, дээд сургуулиудтай хамтран сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах сонирхолтой оюутануудад “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг сонгон суралцуулах

4-6 дугаар сард

БХИС

6

Шаардлага хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл сургалтанд хамруулах

6-8 дугаар сард

БХИС

7

“Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хаасан залуусыг хүлээн авах

8 дугаар сард

Дүүргүүдийн цэргийн штаб

 

 


Сэтгэгдэл байхгүй байна