• Эхлэл
  • С.Ганбаатар: Би аз жаргалтай байна

С.Ганбаатар: Би аз жаргалтай байна

2016/03/03

ХҮН-д элсэж буйгаа албан ёсоор зарлаад хоёр сар болж байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намынхан нь огцруулж буйгаа мэдэгдсэн.

Гэвч С.Ганбаатар өөрийгөө огцроогүй гэж хэвлэлийн бага хурал хийн зарлалаа. Тус намын Төв хороо өчигдөр буюу гуравдугаар сарын 2-нд хуралдаж, С.Ганбаатарыг огцруулж байгаагаа зарласан. Харин өнөөдөр мөн С.Ганбаатар Төв хорооны хурал зарлан, өөрийгөө намын дарга хэвээр байгаа гэж мэдээлсэн. Mongol news мэдээллийн төвд хэвлэлийн бага хурлын үеэр өмнө хурал хийсэн гишүүд мөн ирсэн бөгөөд тэднийг хурлын танхимд нэвтрүүлсэнгүй. Харин хурлын дараа С.Ганбаатарт шаардлага хүргүүлж байгаагаа илэрхийлсэн ч С.Ганбаатар хурал дуусмагц гурван хамгаалагчаар хамгаалуулан зугтсан юм.

Ингээд хэвлэлийн хурлаар С.Ганбаатар юу ярьсныг хүргэе.

Монгол орны тусгаар тогтнолыг зарж идэж байгаа бүлэглэлүүд бидний эсрэг ажиллаж байгаа. Тэдний төлөө бидний журмын  гурван нөхөд урвасан явдал харамсалтай байна. Дотроос урваж бидэнд хүндрэл учруулна гэдэг бол ХҮНам хангалттай шийдэх ардчилалтай, хүчтэй гэдгээ харуулж байгаа юм.

Ард түмний анхаарлын төвд байна гэдэг бидэнд таатай байна. Энэ байдлыг бий болгоход шинэ намаас айж байгаа бүлэглэлүүд бидний эсрэг хүчтэй ажиллаж байгаа нь бид Монголын улс төрд шинэ уур амьсгал, шинэ хүч болж гарч ирнэ гэдэг нь тодорхой болж байна. Тэдний явуулж байгаа явуургүй энэ үйлдэл ард иргэдэд биднийг ойлгуулахад дэм болж байгаа хэрэг.

ХҮН-ын даргын хувиар С.Ганбаатар миний зүгээс хэлэхэд манай нам нийт ард иргэдээрээ сонгуулиар дүн тавиулж ард түмэндээ үйлчлэхээр ажиллаж байна. харин сонгуулиас өмнө мөнгөтэй бүлэглэлүүд шургалан орж бидэнд ард иргэдийн өмнөөс дүн тавих гэж оролдож байгаа оролдлого бүтэхгүй гэдгийг хэлье.

Намын дарга С.Ганбаатарын эсрэг хоёр сар компанит ажил явууллаа. Тэдний сум нь дуусч байх шиг байна. Би аз жаргалтай байна хэмээлээ.

Харин намын зарим гишүүдийг хуралд оролцуулаагүй хамгаалалт гаргасан байсан тухай дээр хэлсэн байгаа. Хуралд оролцоогүй гишүүд дээрх үйлдлийг хууль бус хэмээн үзэж байгаа бөгөөд ХҮН-ын дэд дарга Ж.Лхагвасүрэн С.Ганбаатаргүйгээр намын үйл ажиллагаа цааш үргэлжлэхээр болсныг албан ёсоор мэдэгдсэн юм. Ингээд түүний мэдэгдэл болон гишүүдийн бодлыг хүргэе.

-Манай намын Хариуцлагын ерөнхий хорооноос албан ёсоор ерөнхий нарийн бичгийн дарга нь Т.Доржханд мөн гэсэн шийдвэр гарсан байгаа. Энэ нь манай намын хувьд эцсийн шийдвэр. Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандын өчигдөрийн хурал хүчинтэй. Хууль бусаар албан ёсны бус н.Тунгаа гэх хүний гаргасан ирцийн жагсаалтаар өнөөдөр тэд хурлаа хийж байгаа. Тиймээс Хариуцлагын ерөнхий хорооны эцсийн шийдвэр өчигдрийн хурал бол албан ёсны бөгөөд ирц хангалттай хууль ёсны гэж үзэж сонголтоо хийсэн. С.Ганбаатаргүйгээр ХҮНам гэж явахаар сонголтоо хийсэн учир түүнгүйгээр үйл ажиллагаагаа явуулна.

Өнөөдөр энэ хуралд "Алтандорнод" компанийн хамгаалалтын алба гараад биднийг оруулсангүй. Намын төв хороо гээд байгаа хүмүүс хурлаа хийхдээ ч мөн адил хамгаалагч гарган хэнийг ч оруулахгүй байгаа. Бид өчигдөр хцөөхөн хүн орж, ирж уулзаарай гэсэн боловч нэг ч хүн ирүүлээгүй. Орон нутгаас ирсэн намын Төв хорооны гишүүдийг хот руу оруулахгүй байгаа. Ийм хаалттай хууль бус үйлдэл хийж байна. Өнөөдрөөс эхэлж Б.Найдлаа даргаар удирдуулсан ХҮН-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.

Ингээд тэд С.Ганбаатарыг огцруулсан талаарх шийдвэрийг танилцуулаад

-ХҮН-ын дүрмийн 5.8.3 заалт намын төв хорооноос гаргасан шийдвэрийг үндэслэн тогтоох нь ХҮН-ын Сайнхүү овогтой Ганбаатарыг намын төв хорооны хуралд оролцсон нийт 30 гишүүдийн 93.3 хувийн саналаар намын даргын үүрэгт ажлаас 2016 оны 3-р сарын 2-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй гэсэн тогтоол өчигдөр гарсан. Тиймээс С.Ганбаатар гишүүн ХҮН-ын дарга байхаа больсон гэдгийг мэдэгдэж байна. Бид Монгол Улсын хууль дүрмийн дагуу энэхүү тогтоолыг дөнгөж сая Монгол Улсын дээд шүүхэд энэ хүсэлтээ өгсөн. Үүнээс хойш шинэчлэгдсэн бүтцээрээ албан ёсны үйл ажиллагаагаа үргэлжүүлэн явуулна. Намын дүрэмд заасанаар 51 хувь буюу олонхийн ирц бүрдсэн учир өчигдөр намын төв хорооныхоо хурлыг хийгээд үйл ажиллагаагаа явуулсан. Өнөөдөр хуйвалдааны зарчмаар дахин ийм үйлдэл хийж байгааг МУ-ын дээд шүүх үнэн зөвөөр шүүнэ гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгдлээ. 

Ч.Гэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Ganbaag setgestiin emneleg ruu yavuulbal taarna eruul hhn yavch bish ter daguuluud ni uchraa medehgui bachka nar baih shig bn
    2016 оны 03 сарын 05
  • Зочин
    10 хүнтэй нам байгуулдаг болциймуу.
    2016 оны 03 сарын 04
  • Зочин
    Хариуцлагын ерөнхий хорооны дарга гэгч ганзориг нь доржхандын хувийн компанын захирал. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд намын их хурал хүртэл үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн байгаа. Энэ доржханд гэгч их аймаар хүн юм. Өш хонзон санадаг, гүжир гүтгэдэг зохион байгуулдаг, нууц ажиллагаанд гаршсанаараа намбарын хүүгээс дутах юм алга. Аймаар аймаар
    2016 оны 03 сарын 04
  • lordod handaj hlhed
    Ganbaatar uragsha ch geh shig medrel muutai yumu hashain
    2016 оны 03 сарын 04
  • egshiglen
    za ter Dorjhand gedeg huniig muulaad baigaa humuus ni yu ch medehgui baij butgii olon yum yariad baigaarai! Ganbaatar shig hog shaar shig hunii hajuud bol zuirelheergu aguu hun shu! Ganbaatar ugaasaa darga baih erhgui hun shde! Dorjhand ter namiig bosgoson hun ni harin ter Ganbaatar bol 2 nuurtei hog shaar! HUNamiihan genengese bolood l Ganbaatar shig hund huurtagdsan! Ugasa Ganbaatar shig zalitai, shunaltai humuus yaj l bol yaaj l jujgeldrg ulsuud. Tegheer yugaa ch medehguim baij olon yum bitgi yariad baigarai.
    2016 оны 03 сарын 04
  • lord
    Ganbaatar uragshaaaa...
    2016 оны 03 сарын 04
  • Зочин
    Manj yariatai hun bn shuu minii nuhduud ch minii ard tumen minii ter ch geh shig
    2016 оны 03 сарын 04
  • зочин
    очиж очиж Ганбаатараар намын дарга тавьж байдаг. Гэнэн байна даа. ХVH нам
    2016 оны 03 сарын 04
  • зочин
    энэ Ганбаатар одоо болиосой. Очиж очиж Ганбаатараар дарга тавьж байдаг. Бас хэдэн нөхдүүд дагаад намирч байнаа , одоо яадаг билээ? Тусдаа нам байгуулахгүй бол сонгууль будаа, Гамбаа гуай.
    2016 оны 03 сарын 04
  • үү
    Ганбаатарыг ямар хүн гэдэгийг одоо л таниж байна уу ёстой зальтай гардаа эртхэн зайлуулах байсан юм
    2016 оны 03 сарын 04
  • Hun
    Ganbaatar metiin ug uildel zurdug humuusiig yah gej namdaa oruuldag bnaa. Ganbaatar icheech odoo bolimoor ym tamgagui baij dairaad baihiimaa.
    2016 оны 03 сарын 04
  • ХҮН-ын гишүүн
    Ганбаатар яг Энхбаяр шиг намд хаан суух гэсэн бодолтой хүн байна.Би нэг хүний эрх ашгийг хамгаалах гэж энэ намд элсээгүй,нийтийн сайн сайхны төлөө энэ нийгмийг цэвэрлэх гэж энэ сонголтыг хийсэн.Тэгээд ч тамгагүй төрийг ямар төр гэхэв гэдэг дээ.
    2016 оны 03 сарын 04
  • Зочин
    Uhseneen hiij zalilangiin umiig oruulsiin, mordohiin hazgai, gambaatarshig hudalchaas ih hural haraad, avchin gej hyalbariig Dagsan archaagui zan chin ta nariig bulshillaadaa, tur udirdan gedeg compani udirdahaas asar ih yalgaatai, Mongol turiin erhiig heden humuus uruunduu yariad avch bolohgui,
    2016 оны 03 сарын 04
  • Zochin
    C.Ganbaatariin ner iig barij Nam baiguulchihaad odoo Ganbaatariinhaa suudag iig bulaagaad baigaa yum bish yy .
    2016 оны 03 сарын 04
  • Энэ
    Энэ Ганбаа яавч эрvvл хvН бишээ
    2016 оны 03 сарын 03
  • Зочин
    teneguud
    2016 оны 03 сарын 03
  • Oyuna
    Ganbaatarig demjih heregtei Amjilt
    2016 оны 03 сарын 03
  • Zochin
    Ooo bolimoor yum, ingeh tusan image chin unh baikh shuu
    2016 оны 03 сарын 03
  • zochin.
    ter dorjhand metiin hog shaarnuud zailmaar yumaa. ganbaatar shig olon humuus tord garch irvel mongol uls maani saihan boloh bhaa.
    2016 оны 03 сарын 03