Сургуулийн шинэчлэлийн “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлэгч дунд сургуулиудын нэг нь “Арвис”. Тус сургуулийн сурагчид өөрсдийн сурч, мэдсэн зүйлээ эцэг эхчүүд болон багш нартаа тайлагнах “Манлайлал” сэдэвт нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт ирсэн эцэг эхчүүд “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийн талаар өндөр сэтгэгдэлтэй байсан юм.
Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн зэрэгцээ тэдний бие даасан чадварыг хөгжүүлж, хариуцлагатай, эрдэм боловсролтой зөв хүн болоход туслах нь энэхүү хөтөлбөрийн зорилго аж. Боловсролын салбарт дутагдаж буй хувь хүний төлөвшлийг цогцоор нь олгох “Бяцхан манлайлагч” хөтөлбөр хүүхдүүдэд үр дүнгээ өгч эхэлсэн байна. Тухайлбал, “Арвис” дунд сургуулийн 11-дүгээр ангийн сурагч О.Булган-Эрдэнэ ирээдүйн зорилгоо тодорхойлж, мэргэжлээ сонгожээ. Түүний хувьд сурлагын амжилтаа дээшлүүлж, хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлтөө эрс сайжруулж чадсан байна.
Б.Тулгат
Сэтгэгдэл байхгүй байна