• Эхлэл
  • Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна

Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна

2016/03/04

Цаг агаар огцом хүйтэрч байна. Нийслэлд өнөөдөр өглөөний байдлаар цасан шуургатай байсан учир замын хөдөлгөөн удааширч, ачаалал нь ихэссэн бөгөөд замын харагдах байдал хязгаарлагдмал байлаа. Тиймээс иргэд зам хөндлөн гарахдаа, харин жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Ингээд өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэе.

2016 оны гуравдугаар 4-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 10-14 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 9-11 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 14-16 метр, шөнөдөө Өвөрхангайн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө хүйтэрч 8-13 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 8-13 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 4-6  градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Дорноговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар хүйтэрч шөнөдөө 8-13 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна