• Эхлэл
  • Шуурганд төөрсөн 53 иргэнийг эсэн мэнд оллоо.

Шуурганд төөрсөн 53 иргэнийг эсэн мэнд оллоо.

2016/03/04

Их цас, цасан шуурганы үеэр сураггүй болсон 83 иргэнээс (үүнээс 14 малчин малтайгаа шуурганд уруудсан)53 иргэнийг эсэн мэнд олж, 30 иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.

Цасан шуурганы улмаас Увс аймгийн Давст сумын нутагт 700 гаруй бог мал цасанд дарагдсаныг тус аймгийн Онцгой байдлын газар, орон нутгаас шуурхай арга хэмжээ авснаар нийт 10 толгой мал хорогдсон.

Эрэн хайх, аврах, хор уршгийг арилгахад төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагаас 24 албан хаагч, 4 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 155 хүн, 28автомашин, нийт 179 хүн, 32 автомашинтай ажиллажээ.


Сэтгэгдэл байхгүй байна