• Эхлэл
  • 64 мянган өрх найман хувийн зээлд хамрагдах боломжтой

64 мянган өрх найман хувийн зээлд хамрагдах боломжтой

2016/03/04

“Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөрийн бүртгэл эхлээгүй байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Харин найман хувийн зээлийг таван хувь руу шилжүүлэх талаарх асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа билээ. Энэ асуудал нийгэмд хүлээлт үүсгээд байгаа гэхэд болхоор байна. Орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо өсч байгаа.

Энэ оны нэгдүгээр сард арилжааны банкууд 23.9 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгосноор, энэ төрлийн зээлийн нийт үлдэгдэл 3.4 их наяд төгрөг болсон байна. Мөн зээлдэгчдийн тоо 77 мянгыг даваад байгаа аж. Харин 80 метр квадратаас илүү талбайтай орон сууцыг зээлээр худалдаж авсан 20 орчим мянган иргэн банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Зах зээлд өнөөдөр 18 мянга 882 айлын орон сууц ашиглалтад орсон эзнээ хүлээж байгаа бол 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй 22 мянга 303 айлын орон сууц, 50 хувийн гүйцэтгэлтэй 24 мянга 661 айлын орон сууц баригдаж буй аж.

Гэр хороололд амьдардаг иргэдийн 189 мянга нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй байдаг бөгөөд орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй 169 мянга гаруй өрх байгаагаас зээлд хамрагдаж орон сууц худалдан авах чадвараа баталгаажуулсан 63 мянга 915 өрх байна. Өөрөөр хэлбэл найман хувийн зээлд хамрагдах боломжтой 64 мянган өрх байна гэсэн үг.

 


Сэтгэгдэл байхгүй байна