Гол үзүүлэлт
Урсгал тэнцэл 24.1 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 72%-иар буюу 62.9 сая ам.доллараар буурсан байна. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 38%-иар буюу 95.0 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.
Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 2015 оны 1 дүгээр сард 311.2 сая ам.долларын алдагдалтай байсан бол энэ сард 101.2 сая ам.долларын ашигтай гарч, алдагдлын хэмжээ 133%-иар буюу 412.2 сая ам.доллараар буурсан эерэг өөрчлөлттэй байна. Энэ нь эдийн засгийн харьяат аж ахуйн нэгжийн экспортын орлогын авлага өсч, ХАБ-ны свопын эх үүсвэрийг ашигласан зэрэгтэй голлон холбоотой байна.
Сэтгэгдэл байхгүй байна