Нийслэл Улаанбаатар хотод өчигдөр шөнөөс эхлэн их хэмжээний цас орж замын хальтиргаа гулгаа ихэссэн. Мөн үүнтэй холбоотойгоор ОБЕГ-аас өчигдөр орой 21:00 цагаас орон нутгийн чиглэлд замын хөдөлгөөнийг хязгаарласан.
Одоогоор зарим аймаг сумд ч мөн захирамж гарган нийслэл, аймгийн төв чиглэлд зорчих замын хөдөлгөөнийг хязгаарласан юм. Гэвч зарим иргэд хулгайн замаар гарч хөдөлгөөнд оролцож байгаа тухай мэдээ байна.
Мөн Нийслэлийн хэмжээнд цас их орсоноос улбаатай халтиргаа гулгаа ихэсч байна.
Замын хөдөлгөөн удааширч байгаа ба Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ТҮК-ээс автозамын цас цэвэрлэх ажилчдын тоог нэмэгдүүлэн ажиллаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар цас орсоор байгаа ба ирэх өдрүүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.
Сэтгэгдэл байхгүй байна