Оросын Газпром түүхэндээ анх удаа нэг банкнаас хамгийн их зээл авав. Хятадын Bank of China Оросын компанид хоёр тэрбум ам.долларын зээлийг олгосон байна. Шанхай хотод Газпром болон Bank of China-гийн төлөөлөгч нар таван жилийн хугацаатай зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна.
Газпром компани 2015 оны 8-р сард Азийн банкнуудын консорциумаас таван жилийн хугацаатай LIBOR +3.5%-ийн хүүтэй 1,5 тэрбум долларын зээл авсан бөгөөд зуучлагчаар Хятадын Бүтээн байгуулалтын банк ажилласан юм.
Хятадын санхүүгийн зах зээлийг ашиглах боломжтой болсон Газпром компани цаашид ч гэсэн төслийн санхүүжилтийн тал дээр Хятадын түншүүдтэйгээ хамтарч ажиллах болно гэж Газпромын удирдлагын орлогч захирал Андрей Круглов хэлж байсан ажээ.
Bank of China нь банкны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, даатгал болон лизингийн үйлчилгээ үзүүлдэг олон улсын томоохон банкны групп бөгөөд 2,4 триллион долларын активын хөрөнгөтэй.
Газпром ХК нь геологийн хайгуул, олборлолт, тээвэрлэлт, хадгалалт, хий болон нефтийн боловсруулалт, борлуулалт, дулаан болон цахилгаа эрчим хүчний үйлдвэрлэл, борлуулалт, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Оросын томоохон компаниудын нэг. Дэлхийн хамгийн урт буюу 160,000 км хий дамжуулах, тээвэрлэх системийн эзэмшигч.
Сэтгэгдэл байхгүй байна