• Эхлэл
  • Тооллогод хамрагдаагүй галт зэвсгийг нөхөн тоолно

Тооллогод хамрагдаагүй галт зэвсгийг нөхөн тоолно

2016/03/06

Монгол Улсын хэмжээнд галт зэвсгийн бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх зорилгоор "Зэвсэг-2015" нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч оны 12 дугаар сард зохион байгуулагдсан юм.

Ийн галт зэвсэг нөхөн тоолох арга хэмжээ энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэнэ.

Нийслэлийн хэмжээнд 13989 ширхэг галт зэвсэг иргэн, хуулийн этгээдэд бүртгэлтэй байгаагаас 11785 ширхэг галт зэвсэг буюу 84.2 хувь нь тоологдсон байна.

Харин 2204 ширхэг буюу 15,8 хувь нь тооллогод хамрагдаагүй байгаа учир тооллогод хамрагдаагүй 2204 галт зэвсгийг нөхөн тоолох арга хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 19-өөс эхлэн 21 хоногийн хугацаанд явуулахаар болсон байна.

Мөн гал зэвсгээ тооллогод хамруулаагүй иргэдийг харьяа дүүрэг, орон нутгийн цагдаагийн хэлтэст хандаж, галт зэвсгээ бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна