• Эхлэл
  • Маргааш бүх нийтээрээ амарна

Маргааш бүх нийтээрээ амарна

2016/03/07

УИХ-аас баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу 3-р сарын 8-ны өдөр буюу маргааш бүх нийтээрээ амарна.

Анх 1908 оны 3-р сарын 8-ны өдөр Нью-Йоркийн эмэгтэйчүүдийн социал демократ байгууллагын уриалгаар эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын талаар цуглааныг зохион байгуулсан бөгөөд 15 мянга гаруй эмэгтэйчүүд хотын гудамжаар алхан ажлын өдрийн богиносгох, эрчүүдийн адил хөдөлмөрөө үнэлүүлэхийг шаарджээ. Мөн эмэгтэйчүүдэд сонгох эрх олгох шаардлага тавьжээ.

1909 онд Америкийн социалист нам энэ өдрийн эмэгтэйчүүдийн үндэсний өдөр гэж нэрлэсэн бөгөөд 1913 оныг хүртэл дөрвөн жил дараалан тэмдэглэсэн байна. 1910 онд АНУ-ын төлөөлөгчид Олон улсын эмэгтэй социалистуудын 2-р Их хуралд сууж Клара Цеткинтэй уулзсан түүхтэй. Клара Цеткин Копенгагенд болж байсан энэ Их хурлын үеэр олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх санал гаргаснаар энэ өдрийг социалист орнууд өргөн тэмдэглэж ирсэн бөгөөд 1975 оноос хойш НҮБ энэ өдрийг Эмэгтэйчүүдийн эрх болон олон улсын энх тайвны төлөө тэмцэх олон улсын өдөр гэж жил бүр тэмдэглэдэг болсон байна.

БҮХ БҮСГҮЙЧҮҮДДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ! 


Сэтгэгдэл байхгүй байна