Монголын Эмэгтэйчүүдийн сан, Гүнж төв, Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ хамтран эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
Дэлхийн хоёр зуу гаруй оронд 2013 оноос эхлэн жил бүр энэ арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх замаар хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд залуусын оролцоог нэмэгдүүлж, тэдний хандлагыг өөрчлөх зорилготой.
Та өнөөдөр буюу 3-р сарын 7-ны 12 цагт Тусгаар Тогтнолын талбайд очиж дуу хоолойгоо өргөөрэй.
Сэтгэгдэл байхгүй байна