Гүн эмгэнэл илэрхийлье
УИХ-ын гишүүн асан, Монголбанкны Ерөнхийлөгч О.Чулуунбат гуравдугаар сарын 6-ний өдрийн 5.00 цагт өвчний улмаас таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье.
О.Чулуунбат нь 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993-1996 онд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, 2000-2006 онд Монгол банкны ерөнхийлөгч, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан юм.
Тэрээр хүнд өвчний улмаас Япон улсад эмчлүүлж байжээ.
О.Чулуунбат агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Ум сайн амгалан болтугай.
INFOMONGOL.MN сайтын хамт олон
Сэтгэгдэл байхгүй байна