• Эхлэл
  • Солонгос хэлний шалгалтын бүртгэл үргэлжилж байна

Солонгос хэлний шалгалтын бүртгэл үргэлжилж байна

2016/03/07

Хоёр улсын Засгийн газрын тохиролцсоны дагаа монголчуудыг албан ёсоор БНСУ-д ажиллуулах нэдсэн шалгалтыг явуулсаар 12 жил болж байна. Монголчуудын хувьд БНСУ буюу Өмнөд Солонгост очиж ажил хийх нь амьдралаа дээшлүүлэх нэг боломж байдаг болохоор энэхүү боломжид хамрагдаж болох шалгалтад бүртгүүлэх гэсэн иргэд уртын урт дараалал үүсгэсэн хэвээр байна.

Энэ жилийн хувьд цаг агаар хүндрэн цасан шуурга шуурсан өдрүүдэд ч Өмнөд Солонгост ажиллахын тулд хэлний шалгалтад бүртгүүлэх гэсэн хүмүүс өнжин хонон дугаарлаж бүртгүүлжээ.

Энэ жилийн Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт таван өдөр үргэлжилж буй. Үүнд гуравдугаар сарын дөрвөнд эхэлсэн шалгалт бүх нийтийн баярын болон амралтын өдрүүдийг өнжин, долоон, есөн, арванд үргэлжилнэ. Энэхүү шалгалтад бүртгүүлэн тэнцсэн иргэдээс БНСУ-д ажиллах эрхийг олгох юм. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад орохыг хүсэгчид аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлэх ёстой.

Төвшин тогтоох шалгалтад хэрхэн, ямар бичиг баримт бүрдүүлэн бүртгүүлэх талаарх мэдээллийг энд дарж уншина уу.

Дашрамд мэдээлэхэд шалгалтын бүртгэлийн хураамж 24 ам.доллар юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу


Сэтгэгдэл байхгүй байна

  • Бурхан заяат солонгос
    Тэнгэр заяат хүмүүсийг боолчлоод, хамаг муу хар ажлаа хийлгэж байгаа солонгосчууд ямар заяат болох вэ?
    2016 оны 03 сарын 14
  • Зочин
    Сая хоёр гуравхан жилийн өмнө солонгос явах хүний тоо бүртгүүлэхүрдэггүй гээд байсан чинь юун огцом өсөж байнаа
    2016 оны 03 сарын 14
  • Зочин
    МАН төр засгийн эрхийг барьж байх үед, өмнөд солонгост хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн тоо эрс цөөрч байсан. 2012 онд АН төр засгийн эрхийг барих үеэс иргэдийн орлого багасч солонгост хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн тоо эрс өслөө.
    2016 оны 03 сарын 14
  • Зочин
    өр өвдмөөр юм аа. Энэ төр засгийн байж байгаа царай. Эрээн гэдэг боомт тосгоныг өдий болгосон тосгоны дарга луухааны дайд хүрэхгүй новшнууд юм даа. Хаана юу болж буйг ухаарах сөхөөгүй, нэг сэтгүүлч хүүхэнтэй ямар мундаг хэрэлдвээ. Хэрүүлч чавганц шиг. Чадал нь тэр байх. Өөр хийсэн доривтой юм юу байнаа.манайхаан
    2016 оны 03 сарын 13
  • Зочин
    mogolchuud bugd solongos ruu booliin ajil hiiheer ybj baigaam bna daa ajiltai orlogtoi saihan amidruulna geed orilood baisan elbegdorj terguutei luibarchid zaluusiig maani solongos ybuulchaad hujaa nariig oruulj irj ajiliin bair ogdog bolj deee mongol hun eh orondoo gologdoj hujaa nar eh orond maani ezen suuh ue irtsiin bna elbegdorjiin tord garsan on jiluuded
    2016 оны 03 сарын 12
  • бэ
    эмэгтэйчүүдэд ажлын санал хир их ирдэг вэ.охидоо явуулах гэсэн.захаас нь
    2016 оны 03 сарын 11
  • ganaa
    hamag oligtoi zaluus ajil hiiheer solongos yavaad ugluu arduur ni hujaa nar duraara durgij namaig dagaad tsenge geej bujiglej bna
    2016 оны 03 сарын 10
  • Баадай
    Энэ ардуудын цувааг төрд ажилладаг хүмүүс хараад юу боддог бол...Тэд юу хийж цалин авдаг бол.Энэ бол ганц АН-ын алдаа биш шүү.
    2016 оны 03 сарын 09
  • харамсалтай
    Харамсалтай эх оронд минь Энэ сайхан залуусыг ажлаар хангаад цалинг нь өгдөг болоосой Хүнд үйлдвэр хөгжүүлж болохгүй Юү ???? Эрлийз хурлийз п.дакуудаааааа
    2016 оны 03 сарын 09
  • Зочин
    Саяхан хоёр гурван жилийн өмнө солонгос явах хүмүүс бүртгэлийн тоондоо хүрэхгүй бна гээд байсан биш билүү . Яагаад ингэж гэв гэнэт огцом өсөж орхив оо
    2016 оны 03 сарын 08
  • Зочин
    Ямар ч олон хүн солонгост боолын хөдөлмөр эрхлэх гэж оочерлоно вэ. өнгөрсөн пөрвөн жил АН-ын маш муу ажиллажээ.
    2016 оны 03 сарын 08
  • Зочин
    Машинтай хумуус л солонгост ажиллана гээд байгааг ойлгохгуй юм. Зовхон энэ доромжлолынхоо толоо эрлийзуудийн засаг огцрох естой
    2016 оны 03 сарын 08
  • Зочин
    Ажил хийхэд элэнцгийн хэлний тувшин зугээр л монго шулах арга байхгуй юу. Энэ топ засаг арай л биш ээ. Ард тумнийг хэт доромжлох юм аа
    2016 оны 03 сарын 08
  • Зочин
    Монголчуудыг ийм мал мэт харагдуулж байгаа хулгайчуудыг засгаас зайлуулж эх орондоо амьдрах баталгааны толоо тэмцэхийн оронд харь оронд доромжлуудахаар уралдаж байгаа нь хэний гавъяа бол доо. Монголчуудыг гадагш мал болгон гаргаад Хятад эрлийзууд Монголын хамаг унэ цэнэтэй хоронгонд эзэн сууж биднийг шулж байна шуу дээ. Сэрээч ээ монголчууд аа
    2016 оны 03 сарын 08