• Эхлэл
  • Тав тухтай зорчих боломжийг бүрдүүлжээ

Тав тухтай зорчих боломжийг бүрдүүлжээ

2016/03/07

Манай улсад нийтийн тээвэр болон явган хүний зам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход тийм ч таатай биш байдаг.

Нийтийн тээврийн автобусанд тэргэнцэртэй зорчигч бууж, суухад заавал бусдын туслалцаа хэрэг болхоос гадна энэ нь бэртэж гэмтэх аюул ихтэй билээ.

Тэгвэл үүнийг арилгах зорилготой "Улаанбаатар төмөр зам"-ын Вагон Депогийн инженерүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан технологийг нээсэн байна. Тодруулбал:

"Улаанбаатар төмөр зам"-ын  Вагон Депогийн инженер, мэргэжилтэн ажилтнууд нэгдэн ажилласны үр дүнд гал тэрэг танигдахааргүй өөрчлөгдөж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настанууд чөлөөтэй, тав тухтай зорчих боломжийг бүрдүүлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настанд зориулан нэг вагоны бүрэн өөрчилж өргөгч чаттай, тэргэнцэртэй иргэн байрлах орон зай, тавцан, зай талбайг гаргаж өгчээ.

Энэ вагоноор нэг удаадаа 6 тэргэнцэртэй иргэн асран хамгаалагчийн хамт зорчих боломжтой болсон байна таатай мэдээ байна.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна