“Mongolia Mining 2016” олон улсын уул уурхайн үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 6-8-нд болох бөгөөд Улаанбаатар хотод зургаа дахь жилдээ оролцогч улс орнууд, уул уурхайн салбарын хувьд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна.
Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг гурван өдрийн турш дэлгэн харуулахаас гадна. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхайн дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдах юм байна.
Мөн Уул уурхайн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт малтмалын газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд Майнекс Монгол ХХК, Экспо Монгол ХХК, ОУ-ын үзэсгэлэнгийн товчтоо хамтран зохион байгуулах аж.
Дээрх үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон 120 орчим бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүнээ сурталчилах аж.
Сэтгэгдэл байхгүй байна