• Эхлэл
  • Ирээдүйд тэмүүлэх нас 2016 төсөл Өмнөговь аймагт хэрэгжиж эхэллээ

Ирээдүйд тэмүүлэх нас 2016 төсөл Өмнөговь аймагт хэрэгжиж эхэллээ

2016/03/08

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан зохион байгуулж буй өсвөр насныхан тэр дундаа 14-17 насныханд чиглэсэн “Happy Healthy Life” буюу “Ирээдүйд Тэмүүлэх Нас-2016” төсөл өмнөговь  аймгийн Даланзадгад хотноо  хэрэгжиж эхэллээ.

Австралийн Засгийн Газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй уг төслийг Өмнөговь аймгийн Залуучуудын Холбоо, Засаг Даргын Тамгийн Газар,  Эрүүл Мэндийн Газар, Боловсролын Газрууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 3000 орчим сурагчид, Политехникийн Коллежийн 700  орчим оюутан залуус хамрагдаж байгаа юм байна.

Сургалтаар нөхөн үржихүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо, өсвөр насны залуусын бие махбодийн онцлог, үе тэнгийхний харилцаа, гэр бүлийн харилцаа, зорилготой байдал зэрэг чухал мэдээллүүдийг богино хугацаанд өртөөчилсөн мэдээллийн төвүүдээр дамжуулан хүргэж байгаагаараа онцлог аж.  

Мөн цаашлаад уул уурхай эрчимтэй хөгжин, хүн ам ихээр сууршиж буй  хамгийн холын сумдуудаар явуулын сургалтыг явуулах юм байна.

Монголын Залуучуудын Холбооноос Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зохион байгуулж буй уг төслийг 21 аймаг, 9 дүүрэг салбар нэгжүүдийн хүрээнд үргэлжлүүлэн зохион байгуулах зорилготой аж.

Эх сурважлж: umnugovi.mn


Сэтгэгдэл байхгүй байна