Нийгэмд муу зүйл байлаа ч сайн зүйл түүнээс ч их гэдгийг иргэд өөрсдийн үйлдлээрээ харуулж байдаг.
Мөн сүүлийн жилүүдэд сайн үйлсийн аянд хүмүүс нэгдэх болсоноор бусаддаа тусалж нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж буй.
Тэгвэл энэ сарын 7-нд оюутнууд ч мөн үүнтэй адил ажил явуулжээ.
Тодруулбал: СЭЗДС-ийн магистрын хөтөлбөрийн оюутнууд хотын захын хорооллын хүүхдүүдийг нэгэн сонирхолтой хөтөлбөрт хамруулах төсөл хэрэгжүүлэх гэж байгаа аж.
Тэд олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан сарнай зарж төслийн санхүүжилтээ бүрдүүлэхээр баяраар ажилдаа орсон байна.
Энэ ажлынхаа хүрээнд тэд гуравдугаар сарын 7-нд шинэхэн сарнайг зах зээлийн үнээс хямд борлуулсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна