• Эхлэл
  • Сэлбэ голын далан дээр өөрийгөө шатаажээ

Сэлбэ голын далан дээр өөрийгөө шатаажээ

2016/03/09

“Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Сэлбэ голын далан дээр өөрийгөө шатаасан хүн байна” гэсэн дуудлага энэ сарын 07-нд цагдаагийн байгууллагад иржээ. 

Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд суух 63 настай, эрэгтэй Б нь согтуурсан үедээ шатамхай шингэн бие дээрээ асгажээ. Улмаар түүний биеийн 90 хувь түлэгдсэн аж. 

Түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд хэргийг нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Эх сурвалж-nema.gov.mn


Сэтгэгдэл байхгүй байна