Гэмт хэргийн гаралтын тоо буурах бус өссөөр байна. Сүүлийн саруудад бэлэн мөнгөтэй, үйлчилгээ үзүүлж буй ААН, байгууллага гэмт хэргийн халдлагад өртөж ихээхэн хэмжээний хохирол амссан. Ийн гэмт хэргийн гаралтын тоо өсч байгаа энэ үед хуулийг чангатгах хэрэгтэй, хулгайч нарт хатуу арга хэмжээ ав гэх зэргээр иргэд ихэд бухимдаж байна.
Он гарсаар ноцтой гэмт хэрэг маш олон гарлаа. Тэдгээр гэмт хэргийн этгээдүүдийг цагдаагийнхан шуурхай ажиллаж барьсан. Зарим хэрэгүүдэд авах ёстой арга хэмжээг нь авсан байгаа. Харин үлдсэн хэргийг шалгаж байгаа аж.
“Сод монгол” ШТС-ийг дээрэмдсэн хэрэг
Төв аймгийн “Аргалант сумын “Сод монгол” ШТС-ийг дээрэмдсэн хэрэг энэ сарын 07-нд гарсан. Тодруулбал жижиг цагаан автомашинтай таван залуу түгээгчийг нь зодож, орлогын 300 гаруй мянган төгрөг, гар утасыг дээрэмдээд зугтсаныг улсын хэмжээнд зарлан мэдээлж, тус автомашиныг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд саатуулан, гэмт хэрэг үйлдсэн 21 настай эрэгтэй Д, Б, О, Г,18 настай эрэгтэй Ч нарыг дайчлан баривчилж, шалгаж эхэлжээ.
Худалдаа хөгжлийн банкинд халдаж, 500 орчим сая төгрөг дээрэмдсэн хэрэг
Өнгөрсөн 12-р сард Худалдаа хөгжлийн банкинд халдаж, 500 орчим сая төгрөг дээрэмдсэн гэмт этгээдүүдийг 24 цагийн дотор баривчилсан. Тэд дээрэм үйлдэхдээ ашигласан приус маркын автомашиндаа 394 саяыг нь, ломбарданд тавьсан автомашиндаа 30 саяыг нь нуусан байсныг цагдаагийн байгуулага мөнгийг хураан авч Банкинд хүлээлгэн өгч хохиролгүй болгосон байдаг. Мөн “Төрийн банк”-ны салбараас Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат 30 настай эрэгтэй Г гэгч нь бусадтай бүлэглэн галт зэвсгээр айлган сүрдүүлж 2.000.000 төгрөг дээрэмдсэн хэргийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь таслан зогсоож чадсан юм. Одоо хэргийг нь тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
“Төрийн банк”-д буутай хүн халдаж дээрэмдсэн хэрэг
Баянзүрх дүүргийн долдугаар хороонд байрлах 97-р сургуулийн хажуугийн “Төрийн банк”-д буутай хүн халдаж дээрэмдсэн хэрэг гарлаа. Тодруулбал “Төрийн банк”-ны салбараас Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат 30 настай эрэгтэй Г гэгч нь бусадтай бүлэглэн галт зэвсгээр айлган сүрдүүлж 2.000.000 төгрөг дээрэмдсэн хэргийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь таслан зогсоож чадсан юм. Одоо хэргийг нь тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Буу тулган ломбард дээрэмдээд зугтсан хэрэг
Өнгөрсөн бямба гаригийн орой 17-18 цагийн үед буутай хоёр этгээд баруун дөрвөн замд байрлах нэгэн ломбарданд буу тулган дээрэм хийгээд зугтсан. Тэднийг галт зэвсэг ашиглан үйлдсэн дээрмийн гэмт хэрэгт сэжиглэн Эрүүгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан бөгөөд маш богино хугацаанд баривчилсан талаар бид мэдээллэсэн.
Зэвсэг ашиглан 20 сая орчим төгрөгийн дээрэмдсэн хэрэг
Өнгөрсөн онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Капитрон банкны салбарт зэвсэглэсэн этгээдүүд халдан, зэвсэг ашиглан 20 сая орчим төгрөгийн дээрэмдсэн хэрэг гарч байв. Тус хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд мөн л гэмт этгээдийг олж тогтоон, банкыг хохиролгүй болгосон байдаг.
Ингээд иргэд энэ тал дээр ямар бодолтой байгааг хүргэе.
Иргэн: Өршөөлийн хууль хулгайч нарт боломж өгсөн хэрэг болж байна. Хууль нь тэдэнд боломж өгөөд байхаар хулгайчид хэнээс ч айхаа больж адаг сүүлдээ Төрийн цагдаа нар нь тэдэнтэй хамтарч улс орон тэр аяараа хулгайчдаар дүүрлээ.
Иргэн: Танхай этгээдүүдийг хөхүүлэн дэмжиж өршөөлд хамаруулсан Ерөнхийлөгч, УИХ-ын даргад насаар нь гэрийн хорионд байлгах ял өгөх хэрэгтэй.
Иргэн: Хулгайчаа шийтгэж чадахгүй төр цагдаа хоёр энэ нийгэмд хэрэггүй. Цагдаа нар хулгайчидтай хамтарч ашигаа хувааж байхад иргэд мянга бухимдаад яах билээ. Тангараг өргөх гэж хулгайчдын амьдралыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна гэж тангараг өргөн юм биш үү.
Иргэн: Халаасны хулгайчид чинь бүр бүлэг багаараа байдаг болсон юм биш үү. Өөдөөс харчаал халаас ухаад байдаг айх ичихээ мэдэхээ байсан нөхдүүдийг тэр хохирдог газар нь хориод дахиж хулгай хийлгэхгүй болтол нь хашраах хэрэгтэй. Гэтэл Төр засаг нь юу хийдэг юм, толгойг нь илээд л өөхшүүлээд байх юм.
Иргэн: Хулгайч нар иргэдээс биш иргэд хулгайч нараас айж байхад цагдаа нь бас айгаад байдаг юм уу, хуулиа ч хэрэгжүүлж чадахгүй шийтгэл ч өгч чадахгүй байна. Тэр дээрэм хийгээд байгаа нийгмийн хог шааруудыг хатуу дэглэмтэй газар хорьж нийгэмд дахиж хохирол учруулахгүй болгох хэрэгтэй байна хэмээн иргэд ярьж байна.
Сэтгэгдэл байхгүй байна