Жил бүрийн гуравдугаар сарын 27 бол дэлхийн театрын баярын өдөр. Энэ өдрийг угтан Улсын драмын эрдмийн театраас “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийг зарласан. Тэгвэл эдгээр өдрүүдэд цувралаар тоглогдох жүжгийн дараа "ТОГЛОЛТЫН ДАРАА" сэдэвт уулзалтыг зохион байгуулж эхэлжээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг тоглосон бол “Гамлет”, М.Сервантесийн “Кихот ноён”, Софокл “Эдип хаан” болон Г.Ибсен “Нора” зэрэг сонгодогжүжгүүдийг тоглоно.
Иймээс тоглолт үзсэний дараа үзэгчид жүжигчидтэй ярилцах боломжийг театрын зүгээс олгож байгаа аж. Мөн тасалбарын хувьд уян хатан бодлогыг баримталж, 4-5 жүжиг үзсэн тохиолдолд багцын үнийг санал болгож байгаа юм байна. Бас хүүхэд, оюутан, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үзүүлэхээр болжээ.
"Сонгодог жүжгийн өдрүүд"-ийн хуваарь:
3.10, 11 - 18.00 цагаас “Кихот ноён” жүжиг
3.12, 13-ны 17.00 цагаас - “Эдип хаан” жүжиг
3.16, 17-ны 18.00 цагаас - “Нора” жүжиг
3.25, 26, 27 – “Гамлет” жүжгийг тус тус тоглоно.
Сэтгэгдэл байхгүй байна