Сүүлийн өдрүүдэд цаг агаарын байдал таагүй байгаа. Хэдхэн хоногийн өмнө маш хүчтэй цасан шуурга Нийслэлийг тойролгүй дайрч өнгөрлөө. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнийг зогсоогоод байсан ба орон нутгийн замыг мөн зогсоосон ба хотоос ойр цасанд суусан автомашиныг гаргах ажилд шуурхай ажилласаны дүнд иргэдийн аварч чадсан.
Тэгвэл хөдөө орон нутаг цаг агаарын байдал таагүй байсны улмаас малын тоо цөөрсөн байна. Тодруулбал:
Архангай аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь цастай байгаа аж. Тус аймгийн Хангай, Цахир, Тариат, Хашаат сумд хамгийн их буюу тал газраа 15-20 см хунгарлаж, шуурсан газраа 60-70 см хүрч хөрлөж хатуурсанаас автомашин явж хүрэх боломжгүй болжээ.
Аймгийн Онцгой байдлын газрын орлогч, дэд хурандаа Д.Эрдэнэбаатарын мэдээллэснээр, малчид мал их хэмжээгээр хорогдож байгаа, тусламжаар ирсэн өвс, тэжээл хүрэлцээ муутай, сумын төвөөс багууд руу өвс, тэжээлээ хүргэж чадахгүй байгаа учраас зам гаргаж өгөх, өвс, тэжээл шаардлагатай байгаа тухай санал хүсэлт их тавьсан байна.
Энэ сарын 3, 4-ний өдрүүдэд цаг агаарын гамшигт үзэгдэл болж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас тус аймгийн хэмжээнд нийт 37.0 мянган толгой мал хорогджээ.
Үүнээс гадна цаг агаарын байдал дахин таагүй болох магадлалтай байгаа тухай өмнө нь мэдээлсэн. Тиймээс малчид, ард иргэд цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна