Нийтийн тээврийн үйлчилгээний цахим төлбөрийн системд арилжааны банкуудын төлбөрийн картыг ашиглах асуудлыг шийдвэрлэж 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс, зорчигчийн гар утасны нэгжээс төлбөр төлөх программ хангамжийн асуудлыг шийдвэрлэж
2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх, нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогын хэмжээнд цахим төлбөрийн системээр хийгдсэн төлбөрийн хэмжээг 2016 оны эхний хагас жилд багтаан 70 хувьд хүргэх, энэ зорилттой холбогдуулан зар сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр болсон.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар смарт карт компани, нийтийн тээврийн автобусуудын орлогын алдагдлыг бууруулах, бэлэн мөнгөтэй холбоотой зөрчлийг арилгах үүднээс “Иргэдийн хяналтыг урамшуулах аян” зарлажээ.
Аяны хүрээнд, нийтийн тээврийн зөрчлийг илрүүлж баримтжуулсан иргэнийг урамшуулах журам баталсан байна. Энэхүү аян 3-р сарын 1-нээс 5-р сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд жолооч болон шалгагчийн хууль бус үйлдлийг зураг, видео бичлэг зэргээр баримтжуулах хэрэгтэй.
Дээрх баримтыг иргэн өөрийн биеээр Улаанбаатар смарт карт компанид авч ирэх ба урамшууллыг тухайн иргэний “Ю-Мони” картыг 30-50 мянган төгрөгөөр цэнэглэж урамшуулахаар болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна