Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Филадельфийн симфони, найрал хөгжмийн чуулга хооронд хамтран ажиллах тухай "Санамж бичиг"-т Элчин сайд Б.Алтангэрэл, тус чуулгын ерөнхийлөгч Аллисон Вулгамор нар 2016 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Конгрессын ордонд гарын үсэг зурсан.
Энэхүү "Санамж бичиг"-ийн дагуу АНУ-д төдийгүй дэлхийд нэртэй Филадельфийн симфони найрал хөгжмийн чуулга 2017 оны зургаадугаар сард Улаанбаатар хотод зочлон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглохоор болсон байна.
Энэ нь хоёр орны соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болох аж.
Сэтгэгдэл байхгүй байна