Манай улс АНУ руу шууд нислэг хийдэггүй учир замдаа сэлгэн сууж, цаг хугацаа их алддаг. Тэгвэл ирэх оноос шууд нислэг хийдэг болох аж.
МИАТ ХК-ийн дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх стратегийн хүрээнд Монгол Улс АНУ болон Канадын чиглэлд шууд нислэг хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Ингэхийн тулд материаллаг бааз болон боловсон хүчний төвшинд олон ажлууд хийгдэж байна. Мөн олон цагийн өндөр өртөгтэй нислэг учир зах зээлийн судалгааг сайтар хийх хэрэгтэй аж.
Өөр өөр хэлбэл, Америкийн агаарын тээврийн байгууллагын шаардлагыг хангах бэлтгэл ажлууд явагдаж байшаа бөгөөд өнгөрсөн жил Боинг компаниас худалдан авсан онгоц алсын зайд нисэх зориулалттай учраас бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудын нэг хэмээн албаныхан тайлбарлажээ.
АНУ-ын Иргэний нисэхийн байгууллагаас тавьж буй шаардлагын нэг нь боловсон хүчнийг жилдээ хоёр удаа сургалтад хмаруулах аж. Ингэхдээ АНУ-ын холбооны нисэх удирдах газрын шаардлагын дагуу Боингийн сургалтын төв, Европын нийсэхийн аюулгүйн ажиллагааны агентлагийн шаардлагын дагуу Герман, Голландын сургалтын төвүүдэд хамруулах шаардлагатай аж.
Сэтгэгдэл байхгүй байна