• Эхлэл
  • Монгол, Франц улсын засгийн газрын хамтарсан тэтгэлэг

Монгол, Франц улсын засгийн газрын хамтарсан тэтгэлэг

2016/03/10
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2016-2017 оны хичээлийн жилээс Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  2016 оны 5 дугаар сарын 13.

Тэтгэлгийн зорилго:

  • Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;
  • Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;

Тэтгэлэг олгох чиглэл:

  • Магистр, докторын сургалт
  • Мэргэжлийн чиглэл харгалзахгүй
  • Хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох хүнс, хөдөө аж ахуй, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил зэрэг мэргэжлийн чиглэлээр суралцах бол давуу эрх эдэлнэ.

Тавигдах шаардлага:  

  • Монгол улсын иргэн байх;
  • Франц дахь их, дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын эсвэл магистрийн зэргийн дипломтай байх,
  • Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх; 

Франц хэл:

  • DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин ;
  • DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ;
  • TCF –н диплом B2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом;

Хэрэв Та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Монгол Францын төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.
Англи хэл:

·  Тухайн хүлээн авч суралцуулах сургуулийн шаардлагад нийцэхүйц оноо бүхий IELTS эсвэл TOEFL-г шалгалт өгсөн байх. Шалгалтыг 2014 оны 3 сарын 1-нээс хойш өгсөн байх;


Бүрдүүлэх баримт бичиг:www.meds.gov.mn


Сэтгэгдэл байхгүй байна