• Эхлэл
  • Монгол орон даяар зуны цагийн хуваарьт шилжинэ

Монгол орон даяар зуны цагийн хуваарьт шилжинэ

2016/03/10

Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны гэрлийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилготойгоор Монгол орон даяар зуны цагийн хуваарьт шилждэг уламжлалтай.

Тэгвэл энэ гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ. Өөрөөр хэлбэл 02.00 цагаас та цагаа 03.00 дээр тааруулах юм.

Зуны цагийн хуваарь есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас орон даяар зуны цагийн тоололд шилжих шийдвэрийг гаргасан. Цагийн тохиргоог Стандартчилал хэмжил зүйн газрын цаг давтамжийн эталоны лабораториос хийх юм байна.


Сэтгэгдэл байхгүй байна