• Эхлэл
  • IKEA-ийн үндэслэгч дандаа хуучин хувцас өмсдөг

IKEA-ийн үндэслэгч дандаа хуучин хувцас өмсдөг

2016/03/11

Дэлхийн баячуулын жагсаалтанд бичигддэг IKEA корпорацийн эзэмшигч Ингвар Кампрад хэмнэлт хийх үүднээс хуучин буюу бидний хэлж заншсанаар комиссын барааны дэлгүүр, захаас хувцас авч өмсдөг гэж ярьсныг The Guardian сэтгүүл нийтэлжээ.

Надад шинээр авсан хувцас гэж бараг байхгүй байх гэж Кампрад хэлээд бусдад үлгэр дууриал үзүүлэх гэсэн юм гэжээ. Тэрбумтан 2008 онд Шведийн нэг сонинд өгч байсан ярилцлагадаа тэрээр үсчин түүний үсийг тайраад 22 евро авсанд их харамссанаа өгүүлсэн байдаг.

IKEA-г үндэслэгч Ингвар 1943 онд анх үйл ажиллагаагаа эхэлж 1948 онд Шведэд анхны дэлгүүрээ нээжээ.  IKEA гэсэн нэр нь IK Ингвар Кампрад, E нь түүий гэр бүлийн ферм Elmtarys харин А үсэг нь түүний суралцдаг байсан хөрш тосгон Avunnaryd-ийн эхний үүсгүүд юм.

2010 оны байдлаар Ингвар 23 тэрбум долларын хөрөнгөтэйгээр Форбсын жагсаалтанд Европын 11 дэх тэргүүн баян гэж бичигдэж байв.


Сэтгэгдэл байхгүй байна