Дэлхийн банкны 30 сая төгрөгийн шагналын сантай “Green Nation Challenge” төслийн эхний шатны уралдаан өнөөдөр эхэлнэ.
Энэ нь Солонгосын Ногоон Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламжаар Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хоёрдахь жилдээ хэрэгжиж буй “Green Nation Challenge” төслийн эхний шатны уралдаан болох “Ideathon” тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд МТҮП-д зохион байгуулагдах аж.
Мөн тэмцээн ОУ-ын “Hackathon” тэмцээний журмаар явагдах бөгөөд энэхүү тэмцээнээс ялагч багууд нь цаашид гарааны бизнесээ үүсгэх, Монгол улсад тулгараад буй ногоон хөгжлийн асуудалд бодит шийдлийг гаргаж ирэхээр хөрөнгө оруулагч, мэргэжлийн зөвлөх нартай хамтран ажиллах боломжийг олж авах аж.
Урьдчилсан шатны шалгаруулалтын дүнд “Ideathon” тэмцээнд нийт 110 оролцогч, 20 баг үлдэн өрсөлдөхөөр болсон байгаа бөгөөд энэхүү тэмцээнээс 5-7 багийг шалгаруулж “Pre-Accelerator” хөтөлбөрт оруулах юм байна.
Мөн ирэх сард уг багууд “DEMO DAY” арга хэмжээнд оролцсоноор гурван баг нь 30,000,000 сая төгрөгийн шагнал болон “Startup Train”-д явах эрхийг гардан авах бөгөөд 2015 онд зохион байгуулагдсан “Code for Green UB” төсөлд агаарын бохирдлын эсрэг тэмцэх чиглэлээр амжилттай оролцсон “BES” баг нь өдгөө Халаалт, эрчим хүчний системд цоо шинэ шийдлийг нэвтрүүлж, эрчим хүчний хэмнэлттэй радиатор, битүүмжлэгдсэн халаагуур үйлдвэрлэх үйлдвэрээ барьж байгаа бөгөөд “Code for Green UB” төслөөс үүсэн гарсан олон амжилттай бизнесүүдийн нэг юм.
Сэтгэгдэл байхгүй байна