• Эхлэл
  • Шилмэл ингэ, Шилмэл буур шалгаруулжээ

Шилмэл ингэ, Шилмэл буур шалгаруулжээ

2016/03/11

Монгол тэмээ-999 арга хэмжээний хүрээнд Шилмэл ингэ, Шилмэл буур шалгаруулж Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймгийн 14 сумын 33 ингэ, 37 буур оролцож тэмээ тус бүрийн биеийн үндсэн хэмжээсүүдийг нэг бүрчлэн авч онцлог шинжүүдийг харгалзан байр эзлүүлжээ.

Шилмэл буур: 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ц.Сайхандэлгэрийн Галбын улаан үүлдэрийн найман настай хүрэн буур 

2. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Ц.Цогбаярын Ханан хэцийн хүрэн үүлдэрийн долоон настай хүрэн буур 

3. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын А.Батдоржын таван настай хүрэн тайлган буур тус тус шалгарсан байна.

Шилмэл ингэ: 

1. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын С.Батчулууны 11 настай улаан ингэ

2. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын В.Мөнхбатын найман настай хүрэн ингэ

3. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Д.Алдарсайханы найман настай бор ингэ тус тус шалгаруулсан талаар Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл байхгүй байна