• Эхлэл
  • Алба хаах залуусыг энэ сарын 25-н хүртэл бүртгэнэ

Алба хаах залуусыг энэ сарын 25-н хүртэл бүртгэнэ

2016/03/11

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/162 дугаар захирамж гаргасан.

Захирамжийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан 2014 оны А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан цэрэг-2016” хөтөлбөрийн нээлт гуравдугаар сарын 10-ны өдөр Нийслэл болон Дорнод, Ховд, Говьсүмбэр аймагт болж өнгөрлөө.

Мөн алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан бүртгэх юм байна. Бүртгэл энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх аж.

Үүнээс гадна Их, дээд сургуультай орон нутгийн удирдлагууд "Оюутан цэрэг" хөтөлбөрийг орон нутагт нь хэрэгжүүлэх тухай хүсэлтийг хэд, хэдэн удаа ирүүлжээ. Ингэхдээ Нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон байна.

“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ


Сэтгэгдэл байхгүй байна