Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ сарын 17-нд нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын Үлээвэр хөгжимчид хөгжимтэй парад алхаж монгол цэргийн сүр хүчийг хөг, ая эгшигтэй хамт үлгэрлэн харуулах аж.
Хөгжимтэй жагсаалд ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим,
Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим болон "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжим нийслэлийн таван цэгээс парад алхсаар Жанжин Д.Сүхбаатарын талбайд цуглах юм.
Үүний дараа төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдах юм байна.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна