• Эхлэл
  • УБЦТС компани ”Шинэ холболт” системийг нэвтрүүлнэ

УБЦТС компани ”Шинэ холболт” системийг нэвтрүүлнэ

2016/03/14

Монгол улсын Нийслэлийн хэмжээнд цахигаанд холбогдоогүй айл өрхийн тоо маш олон бий. Тэдгээр өрхүүд нь амьдралын боломж доогуур мөн хотын захын хороололд оршин суугаа иргэд аж.

Мөн УБЦТС компанид ирж буй цахилгаанд шинээр холбогдох хүсэлтийн тоо жил ирэх тусам өссөөр байгаа. 

Өнгөрсөн онд нийт 4025 хүсэлт хүлээж авснаас 3700-д нь техникийн нөхцөл олгосон бөгөөд үлдэж буй 10 хувьд нь олон талын шалтгаанаар бололцоогүй гэсэн хариулт өгсөн байна.

Шугам сүлжээний ачаалал 100 хувьд хүрчихсэн бөгөөд тодорхой нэг дэд станцаас холболт хийх гэхээр өмнө нь өөр хэрэглэгч чадал захиалаад техникийн нөхцөл авсан байдаг аж.

Ийн шалтгаанаар зарим тохиолдолд иргэд, аж ахуй нэгжийг цахилгаанд холбож чадахгүй байгаа юм байна. Тиймээс  УБЦТС компани "Шинэ холболт" системийг нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр хэрэглэгчдийг чирэгдүүлдэггүй, нэн яаралтай хэрэглээ, шаардлагатай хэрэглэгчдэдээ үйлчилдэг тогтолцоонд шилжиж буй аж.

Шинэ технологийг ашиглалсанаар тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд хялбар болох бөгөөд цаг алдалгүй шийдвэрлэх боломж бүрдэнэ.


Сэтгэгдэл байхгүй байна