• Эхлэл
  • Амьжиргааны төвшин доогуур өрхүүдэд 100 тонн нүүрс бэлэглэлээ

Амьжиргааны төвшин доогуур өрхүүдэд 100 тонн нүүрс бэлэглэлээ

2016/03/14

Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол Туркийн боловсрол соёл найрамдлын холбоо” ТББ хамтран Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны баталгаажих төвшнээс доогуур орлоготой өрхүүдэд 100 тонн нүүрс бэлэглэлээ.

Уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагез оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ “Монгол, Турк хоёр улсын эртний найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд бид нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд нүүрсний тусламж үзүүлж байгаадаа баяртай байна.

Тус дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран эмзэг бүлгийн өрхүүдийг хамруулж чадсанаараа энэ удаагийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа нүдээ олсон арга хэмжээ боллоо” гэдгийг онцлон хэлсэн байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна