• Эхлэл
  • Жолоо нь алдагдсан ам.долларын ханш

Жолоо нь алдагдсан ам.долларын ханш

2016/03/14

Жолоогоо алдсан ам.долларын ханш өнөөдөр 3000 төгрөгт хүрэх энүүхэнд байна. Ам.долларын ханш өсч байгаа нь ченжүүдтэй шууд холбоотой. Учир нь тэд ийн хиймэл үнийн хөөсрөлийг бий болгож байгаа аж.

Хоёр сарын өмнө “Найман шарга” захад ченжүүд нэг ам.долларыг 2001 төгрөгөөр худалдан авч, 2003 төгрөгөөр худалдаж байсан бол үүнээс хойш ам.долларын ханш тасралтгүй чангарсаар ченжүүд долларыг 2047 төгрөгөөр худалдан авч 2051 төгрөгөөр борлуулж байна.

Ийнхүү ам.долларын ханш түүхэн дээд төвшнөө шинэчилсээр, төгрөг өмнө нь байгаагүйгээр үнэгүйдэж байна. Төвбанкнаас зарласан ам.доллартай харьцах төгрөгөөр сард 2003.48-д хүрсэн бол дээрх тоо 2047.92-той тэнцлээ.

Хмагийн буюу энэ сарын 10-нд гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлэхэд төвбанк 2048.75 төгрөгийн ханшаар 20.1 сая доллар, 314.05 төгрөгийн ханшаар 30.4 сая юань нийлүүлжээ.

Энэ мэтчилэн ам.долларын ханш цаашид хэд хүрэхийг таашгүй бөгөөд нийгэмд дахин ханш өсөх вий гэсэн айдас байсаар байгаа юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна