• Эхлэл
  • 38.8 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ

38.8 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ

2016/03/15

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засаг хоёрдугаар сарын байдлаар ямар төвшинд байгаа талаар судалгааг гаргажээ.

Судалгаанд эдийн засаг, нийгэм, хөдөө аж ахуй, тээвэр, нийгмийн даатгал, нийгмийн халамж зэрэг бүхий л салбар багтсан байна. Үүнээс нийгэм халамжийн байдлын судалгааны мэдээллийг хүргэе.

Нийгмийн халамжийн сангаас 2016 оны эхний 2 сард 176.4 мянган хүнд 23.7 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгож, өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 17.0 мянга буюу 10.6 хувиар өсч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 1.9 тэрбум төгрөг буюу 8.5 хувиар өсчээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2016 оны эхний 2 сард 53.8 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2.8 мянга буюу 4.9 хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 0.9 тэрбум төгрөг буюу 7.6 хувиар нэмэгджээ.

Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 2016 оны эхний 2 сард 91.6 мянган хүн хамрагдсаны 57.3 хувь нь ахмад настан, 33.0 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 6.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 2.7 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд, 0.2 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 6.9 тэрбум төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 21.6 тэрбум төгрөг буюу 4.1 дахин буурсан нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тэтгэмж авагчид өмнөх оны мөн үеийнхээс 142.0 мянган хүн, олгосон тэтгэмж 21.3 тэрбум төгрөг буюу 7.0 дахин буурснаас шалтгаалжээ.

“Хүний хөгжил” сангаас энэ оны эхний 2 сард 18 хүртэлх насны 959.3 мянган хүүхдэд 38.8 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна