• Эхлэл
  • Түрээсийн орон сууцны бүртгэлийн хуваарь гарлаа

Түрээсийн орон сууцны бүртгэлийн хуваарь гарлаа

2016/03/15

Иргэдийн анхаарлын төвд байгаа асуудлын нэг бол түрээсийн орон сууцны асуудал юм.

Тэгвэл Барилга хот байгуулалтын яамнаас баталсан журмын дагуу Улаанбаатар болон хөдөө орон нутагт төрийн өмчийн орон сууцыг иргэдэд түрээслэхээр болсон.

ТОСК-иас түрээсийн орон сууцны нарийвчилсан журмыг батлаад байгаа бөгөөд Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2" хороололд байр түрээслэх хүсэлтэй иргэдийн материалыг энэ сарын 21-нээс 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ТОСК-дээр хүлээн авч, бүртгэнэ. 

“Буянт-Ухаа 2" хороололд нийт 350 байрыг түрээсэлнэ. Харин байр түрээслэх иргэдийн тоо үүнээс хэд дахин илүү байгаа учраас сугалаа явуулж, түрээслэгчдийг тодруулах юм. 

Холбоотой мэдээллийг эндээс үзнэ үү 

Д.Алтанхуяг:Тав хүртэл жил байр түрээслэх боломжтой

“Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-т хэрхэн хамрагдах вэ?

Орон сууцны түрээсийн үнэ 200-280 мянган төгрөг болно

“Түрээсийн орон сууц”-ны үнийг тогтоолоо

З.Баянсэлэнгэ:Түрээсийн орон сууц ямар ашигтай вэ?

 


Сэтгэгдэл байхгүй байна