• Эхлэл
  • “Микро” автобусныхан тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

“Микро” автобусныхан тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

2016/03/15

Нийтийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд оролцох микро автобусыг  тодорхой стандарт шаардлагын дагуу зөвшөөрөл олгох журам гаргасан. Энэхүү журмыг гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх байсан ч микро автобусны жолооч нар эсэргүүцсэн учраас дөрөвдүгээр сарын 1 болгон хойшлуулсан. 

Харин өнөөдөр өнөөдөр мөн л Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭХ-ноос эсэргүүцэл илэрхийлэн Чингис хааны талбайд жагсаал хийж байна. Тэд

-Гэвч стандарт хэрэгжүүлэх, торгууль нэрээр мөнгө хүүлж байна. Оношлогоонд тэнцсэн машиныг үйлчилгээнд явуулахгүй өдөр бүр замын цагдаа 5000-30000 төгрөгөөр торгож Нийслэлийн тээврийн газраас биднийг хохироож байна. Өнөөдөр микро автобусаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж амьдрал ахуйгаа залгуулдаг 1600 орчим хүн бий. Насжилтаар нь ангилснаас болж 350 гаруй тээврийн хэрэгсэл үхмэл хөрөнгө болсон. Хотын алслагдсан дүүрэгт энэхүү үйлчилгээ шаардлагатай байгаа. Иргэд хүсэлтээ удаа дараа Нийтийн тээврийн газарт гаргаж байгаа боловч хариу арга хэмжээ авахгүй байна. Төр биднийг ажилгүй, орлогогүй болгож байгаа бол ажлын байрыг нь гаргаж өгөх хэрэгтэй.

20 гаруй жил нэг компанид хөлс хүчээ шавхуулчхаад нийгмийн даатгалд нэг ч удаа хамрагдаагүй тэтгэвэрт орох нас болоогүй биднийг хаана ч ажилд авахгүй. Төрд үүнийг шийдэх боломж байна гэж онцлон хэлж байв.

Мөн "Биднийг ажлын байраар хангахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан хийнэ. Үхмэл хөрөнгөө шатаасан ч болно” гэлээ.

Дашрамд сануулахад:Насжилт нь 12 жилээс дээш микроавтобусыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхийг хориглосон. Үүгээр одоо үйлчилгээнд албан ёсоор явж байгаа 390 орчим микроноос 37 орчим нь тэнцэж үлдэхээр байгаа гэсэн мэдээллийг Нийслэлийн тээврийн газрын зүгээс мэдээлж байсан. Харин энэхүү үйлчилгээнээс хасагдах 350 гаруй микро автобусны орон зайг нөхөхийн тулд гэрээтэй аж ахуйн нэгжүүдийн нөөц бололцоог шавхаж ажиллуулахыг хичээж байгаа гэж байсан юм. Дашрамд дурдахад Нийслэлийн тээврийн газар хасагдах гэж буй микроавтобусны эзэдтэй наймдугаар сарын 1 хүртэл гэрээгээ сунгаад байгаа гэсэн мэдээлэл байна. 


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    зарим микро ч арай дэндүү шүү. үүнийгээ ойлго
    2016 оны 03 сарын 17
  • эээкккк
    зарим микро ч арай дэндүү шүү. үүнийгээ ойлго
    2016 оны 03 сарын 17
  • эээ
    зарим микро ч арай дэндүү шүү. үүнийгээ ойлго
    2016 оны 03 сарын 17
  • эээ
    зарим микро ч арай дэндүү шүү. үүнийгээ ойлго
    2016 оны 03 сарын 17
  • эээ
    зарим микро ч арай дэндүү шүү. үүнийгээ ойлго
    2016 оны 03 сарын 17
  • 159
    Микронуудыг шөнийн цагаар үйлчилдэг болгочих
    2016 оны 03 сарын 16