Засгийн газраас байрны батлан даалт хүсч суулт хийж байгаа иргэдийн талаар “Сөгнөгөр хайрхан” компанийн захирал Т.Энхболд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Засгаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хүндэлж, дэмжээд батлан дааж, баталгаа гаргаад өгвөл бид иргэддээ дулаан орон сууц барьж өгөхөд бэлэн байна” гэв.
Мөн баталгааг хурдан хугацаанд гаргаж өгөхийг төр засгаас хүссэн бөгөөд тус компани нь Дархан-Уул аймагт 85 айлын ахмадын орон сууцыг барьж эхэлсэн байна.
2013 оноос өдийг хүртэл хөөцөлдсөөр 2014 онд ахмадуудаасаа 10 хувийн урьдчилгаа авч барилгын ажлынхаа 30 хувийг хийж гүйцэтгэсэн аж.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настангууддаа үйлчилдэг Унгарын “Igzem” банктай хамтран ажиллаж байгаа талаар энэ үеэр хэлсэн юм.
“Сөгнөгөр хайрхан” компани нь хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настануудад тусалж дулаан орон байртай болгох зорилготой гэдгийг онцолж хэллээ.
Сэтгэгдэл байхгүй байна