• Эхлэл
  • Б.Насанбаяр захидал илгээжээ

Б.Насанбаяр захидал илгээжээ

2016/03/15

Цахим ертөнцийн гол сэдэв болж, нэр холбогдоод буй Мүүний талаар БСШУ-ны яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр боловсролын салбарт “Мүүн”-ийн бодлого оруулсан нэг ч үйлдэл байхгүй хэмээн өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж хэлсэн.

Мөн энэ үеэр ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдээлсэн юм. Тэрээр үүнтэй холбоотой захидал илгээсэн байна. Ингээд түүний илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Захидал

Сайн байна уу . Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.

Монгол Улсын иргэн Б.Насанбаяр 2016 оны 3 сарын 15 ны өдрийн өглөөний 08:00 цагт хүүхдүүдээ хичээлд нь, нөхрөө ажилд нь явуулчхаад та бүхэнтэй мэндчилж байна.

Өчигдөр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байгаа тухай хийсэн мэдэгдэл маань Монгол Улсын зүрх тархи нь болсон эрдэмтэн, багш нарын нэр хүнд, хүүхэд бүрийн хөгжлийг хамгаалах шийдвэр байлаа. Зохион байгуулалттай бэлтгэсэн, хөлс мөнгө төлсөн хүмүүсийн үйлдэл бол үерийн ус шиг юуг ч хамж болдгийг хараад зогсоох ХҮЧ бол “ажлаа өгөх өргөдөл”-өөс өөр сонголт надад үлдсэнгүй. Надад энэ их мөнгөний эсрэг сөрөн зогсох мөнгө, боломж үнэхээр байсангүй.

Өргөдлийнхөө хамт Монгол Улсад ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөний төлөө дараах шийдлийг мөн гаргалаа. Тагнуулын ерөнхий газарт энэ гүтгэлэг доромжлолын зохион байгуулагч, захиалагч нь хэн болохыг тодорхой болгож өгөх хүсэлт. Эрүүгийн цагдаагийн газарт сэтгэл сэртхийлгэж, хүн харахын аргагүй эвлүүлэг хийж цагийн давтамжтай нийтэлж буй эздийг тодруулж холбогдох хариуцлага хүлээлгэх хүсэлт. Иргэн Цэрэндолгорын 2016 оны 02 сарын 16 өдөр олон нийтэд зарлаж намайг гүтгэсэн үйлдлийн үнэн мөнийг тогтоолгохоор Иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргалаа.

Мэдэгдэл хийсний урьд өдөр буюу бүтэн сайнд ажил дээрээ олон хүнтэй уулзаж зөвлөсний эцэст ажлаа өгөх юм бол бууж өгсөн болох юм байна, тийм учраас энэ зохион байгуулалттай зүйлийн эсрэг юу хийх тухайгаа тохироод гэртээ харьсан юм. Гэвч сэтгэл дотор боловсролын салбар маань ямар эмзэг бас нандин хайрламаар, аминаасаа ч илүү хамгаалмаар, улс үндэстний ирээдүй, тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжлийн үндэс түлхүүр шүү дээ гэж бодохоор нулимс минь гарч дотор давчдаж байлаа. 
Хүүхэд бүрээ хөгжүүлнэ гэсэн итгэл найдвар, гал цогоор дүүрэн багш нарын минь урам зоригийг мөнгөнд улайрсан хүмүүсээр дахиад нэг өдөр доромжлуулж, ард түмэнд төрүүлсэн айдас төөрөгдлийг дахиад нэг өдрийн үйл явдлаар нэмэхийг хүссэнгүй. Тиймээс өмнөх өдөр нь журмын нөхөдтэйгээ тохирсон тохироо, цаашдын төлөвлөгөөт ажлаас илүү боловсролын салбарынхаа хүн нэг бүрийн сэтгэл зүтгэлийг хүндэтгэж миний бие хэнд ч хэлэхгүйгээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж байгаагаа мэдэгдлээ.

2016 оны 03 сарын 14 ний өдрийн энэ шийдвэр олон хүнийг гайхшруулсан хэдий ч надад хийсэн гэм, буруу байхгүй учраас сэтгэл маань аз жаргалтай, өөдрөг ыбайлаа. Хүмүүс тэр эмэгтэйд ингэж бууж өглөө гэж дургүйцсэн ч, эрдэмтэн багш нар айл гэр бүл бүрийн эрдэнэс болсон хүүхэд залуучууд бүрийн хөгжлийн төлөөх энэ боловсролын салбарын ариун дагшин байлгах миний хайр, хүндэтгэл, хүсэл бүхнээс илүү ялалт. Миний бие ажиллах хугацаандаа дэлхийн бүх улс орны хийж амжаагүй “хүүхэд бүрийн хөгжлийн” системийн суурь хандлагыг бүтээлч хамт олонтойгоо угсарч чадсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.

САНАА ЗӨВ БОЛ, ЗАЯА ЗӨВ

 

 

 


Сэтгэгдэл (1)

  • brenda
    Би Бренда, Грегтэй олон жилийн турш гэрлэсэн. Гэсэн ч нөхөр маань намайг хуурч байгаа гэж хэлээд бид хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Байна. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг бичиж, 24 цагийн дотор нөхрөө эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ... (1) Бүх төрлийн хайрыг өдөөх. (2) салахаа болих. (3) мөнгөний зан үйлд уриалах. (4) үржил шимгүй болох. (5) ХДХВ / ДОХ-ыг эмчлэх.
    2019 оны 10 сарын 23
  • зочин
    боловсролын салбарт ажилдаг хүний хувьд өөрт чинь итгэж байна , хатуужилтай байгаарай
    2016 оны 03 сарын 16