• Эхлэл
  • Ам.долларын ханш суларсан уу?

Ам.долларын ханш суларсан уу?

2016/03/16

Монголбанк энэ сарын 10-нд зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 2048.75 төгрөгөөр борлуулсан бол өнөөдөр арилжааны банкуудад 2046.52 төгрөгийн ханшаар зургаан сая ам.доллар нийлүүлжээ.

Энэ нь он гарснаас хойш ам.долларын төгрөгтэй харьцах ханш суларсан анхны тохиолдол болж байна. Энэ нь ам.долларын төгрөгтэй харьцах ханш энэ сарын эхнээс 2.23 төгрөгөөр суларсан аж. Ингээд энэ сарын 15-ны арилжааг танилцуулъя.  

2016 оны гуравдугааар сарын 15-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2043.33-2046.92 төгрөгийн ханш 12.9 ам.доллар худалдан авах, 2045.00-2046.00 төгрөгийн ханшаар 7.0 сая ам.доллар зарах, 313.90-314.82 төгрөгийн ханшаар 40.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2046.52 төгрөгийн нэг ханшаар 6.0 сая ам.доллар, 314.57 төгрөгийн хаатын ханштайгаа 18.5 сая юанийг тус тус нийлүүлжээ.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 8.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 8.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна