Монгол Улс 2016 оны эхний 2 сард дэлхийн 105 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 965.4 сая ам.доллар, үүнээс экспорт 613.3 сая ам.доллар, импорт 352.1 сая ам.доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 250.2 сая ам.доллар буюу 20.6 хувь, үүний дотор экспортын хэмжээ 139.9 сая ам.доллар буюу 18.6 хувь, импортын хэмжээ 110.2 сая ам.доллар буюу 23.8 хувиар буурчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний 2 сард 290.9 сая ам.долл, 2016 оны эхний 2 сард 261.2 сая ам.долларын ашигтай гарчээ.
Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 139.9 сая ам.доллар буюу 18.6 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 117.9 сая ам.доллар, үнэт чулуу, металл, алтных 34.2 сая ам.долл, машин тоног төхөөрөмжийнх 8.4 сая ам.доллар, хүнсний бүтээгдэхүүнийх 7.3 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлөв.
Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 110.2 сая ам.долл буюу 23.8 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт 57.6 сая ам.доллар, хуванцар бүтээгдэхүүнийх 10.5 сая ам.долл, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 10.4 сая ам.доллар, хүнсний бүтээгдэхүүнийх 8.5 сая ам.доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 7.4 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 85.8 хувийг эзэлж байгаа бол импортын 51.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлж байна.
Сэтгэгдэл байхгүй байна