• Эхлэл
  • Орон нутагт интернетийн хурд 3.4 дахин нэмэгдлээ

Орон нутагт интернетийн хурд 3.4 дахин нэмэгдлээ

2016/03/16

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Орон нутгийн иргэдэд хүрэх интернет боломж, төрийн үйлчилгээ хязгаарлагдмал байдаг билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас 2016 онд 123 дугаар тогтоол гарган өнөөдрөөс эхлэн орон нутагт интернетийг нийслэлтэй ижил үнэ, хурдтайгаар хүргэхээр болжээ.

Эхний ээлжид 16 аймгийг өнөөдрөөс өндөр хурданд холбож байгаа бөгөөд Архангай, Баянхонгор, Булган, Говь Сүмбэр, Дархан Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий гэсэн 16 аймагт өнөөдрөөс интернетийн хурд нэмэгдэж, үнэ буурч байгаа аж. Харин ирэх сарын 1-ний өдрөөс Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт сүлжээний өргөтгөл хийсний дүнд өндөр хурдад холбох юм байна.

Өмнө нь орон нутагт дээд тал нь 300 Kbps хурдтайгаар нэг вэб хуудсыг 40 секундэд уншуулдаг байсан бол одоо нэг Mbps хурдтайгаар 11 секундэд нээдэг болж байгаа юм. Ингэж орон нутгийн иргэдэд интернетийг тэгш, хүртээмжтэй хүргэснээр төрийн үйлчилгээ ойртох боломж бүрдэнэ хэмээн албаныхан тайлбарлалаа.

Мөн удахгүй болох сонгуулийн өмнө иргэдэд мэдээллийг хүргэх, цахим хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд хийж буй ажил юм байна.

Орон нутгийн иргэд 1Mbps интернетийг өмнө нь 55 мянган төгрөгөөр хэрэглэдэг байсан бол 13 мянган  төгрөг болж байгаа төдийгүй интернетийн хурд өнөөдрөөс 3.4 дахин нэмэгдсэн байна.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here


Сэтгэгдэл байхгүй байна

  • 123
    Худлаа мэдээлэл, шоу. Өнөөдрийг хүртэл орон нутагт, 3-4 дахин байтугай 1 дахин ч нэмэгдээгүй байна. Ямар байсан тэр чигээрээ л байна.
    2016 оны 03 сарын 29