Зуслангийн бүсэд иргэдэд газар өмчлүүлэхээр бэлтгэл ажлыг холбогдох албаныхан хийж эхэлжээ.
Энэхүү ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэх бөгөөд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Шарга морьт, Жигжид, Яргайт, Янзагатын ам, Сэлх, Бэлх гэх газруудад газар өмчлүүлэх судалгааг хийж байна.
Эхний ээлжинд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн газартай иргэдийн эзэмших эрхийг өгөх бөгөөд шинээр зуслангийн газар өмчлүүлэхгүй аж.
Мөн үүнд хамрагдахын тулд кадастрын зураг, эзэмших гэрчилгээ, газрын зураг, гэрээ, жил бүр газрын төлбөр тушаасан баримт, газар өмчлөхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулах гэх зэрэг баримт шаардлагатай аж.
Мөн 2016 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан 72, он дамжин хэрэгжихээр төлөвлөсөн 27, нийт 99 ажлын жагсаалтыг гаргаснаас 40 ажлын зураг төслийг боловсруулан хянаж, суурин судалгааг хийгжээ.
Сэтгэгдэл байхгүй байна